Гунигтай байна

Сонин мэдрэмж харамлах эсвэл зүгээр л угаасаа тавгүй байгаа сэтгэл минь үймэрсэндээ л тэгэж санагдаж байгаа  байх. Бүх л зүйлс утга учир, зөв замаа олсон мэт, хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэлтэй хүнүүс эргэн тойронд хөгжилтэй бас тайван. Гэтэл би хэзээд л ганцаараа байсан яг л тэр хэвээрэй, ямар ч үед дэргэд минь надтай хамт байх нэг биенийхээ нөгөө талыг олоогүй л явна. Хааяа хаяахан цээжээ задлах шахам санаа алдахаас өөр хийж чадах зүйл юу ч алга. Өөрөөсөө хэдэн зуун удаа асуусан "Хүсэл мөрөөдөл чинь, итгэл чинь хааччихсан юм бэ Молук, яг хэзээнээс яагаад чи ийм өрөвдөлтэй ч гэмээр ганцаардмал болчихвоо гэж?" хариулт нь юу гэж үү МЭДЭХГҮЙ ЭЭ, магадгүй мэдэхгүйдээ биш мэдэхийг хүсээгүйдээ, эсвэл зүгээр л айсандаа ингэж өөрийгөө хуурч байгаа байх. 

Мэдэхгүй юм даа энэ бүх эргэлзээ, айдас, ганцаардалд эцэс төгсгөл байгаа үгүйг, байгаа гээд дахиад  ганцхан л удаа өөрийгөө гэнэн тэнэгээр итгүүлчихдэг ч юм уу?  

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ajnai (зочин)

Ямар аймаар юм бэ? Яг л миний байдлыг тодорхой бичжээ. Мэдэхгүй гэдэг хоосон хийсвэр үгээр айдсаа аргацаах юм. Үүнийг бичсэн хүн одоо өөрийнхөө өрөөсөн, нэгэн биенийхээ нөгөө хэсгийг олсон болов уу? Олсон гэвэл надад итгэл найдварын гал, олоогүй гэвэл гунигтай ч хувь тавилантайгаа эвлэрэх нөхцөл болох байхдаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)