Ижийгээ үгүйлж,уйлж бичсэн шүлэг

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм
Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм
Шивэр, шивэр савирсан зуны салхи
Гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм
Харгана,бүдаргана хатгаж,ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм
Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар,намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайг уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар
Хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Ижий минь намайг эрхлээд байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)