Д.Цэцэнбилэг : Ухаарахуйн эгшинд


Туйлбартай чин сэтгэлийг хайгаад ч олох биш
Туйл-н үнэн гэж тоост орчлонд байх ч биш
Тунгааж гашилгаад ч тамаас зугтах биш
Тавилангаар заяасан бүхнээ л ухаантай эдлээд төгсөх минь

Мууг зүхээд мунхагаас салах биш
Муухай хэмээн жигшээд дайснаа дарах ч биш
Маньд заяасан бүхнээ нандигнан хайрлаад л
Манарсан хорвоогийн жамаа дагаад дуусах минь

Бусдаас онцгойрлоо гээд булагдах үед ялгаа алга
Будлаа гоодлоо гээд бүхний сонирхлыг татах ч биш
Өрөөлд нэмэр болох гавъяагүй ч гай дараа бололгүй
Өнгөт орчлонд хуруу нэмээд хувьдаа л ухаантай амьдрах минь

Идэж уух, эд хөрөнгөөр тансаглаж чамирхаад
Эрхэм ухаан, эрүүл бие цогцос, эх эцэг заяах биш
Иймхэн хэмээн чамлалгүй, эрдэнэт биеэ гололгүй
Энэ байгаатайгаа эвлэрч, эрвийх дэрвийхээрээ хичээх минь



Хусэл хяслын зэвэргэн шуурганд хэдэнтэй өртөж
Хүнд хэцүү ташуурын гөвдрүү, цэврүүд идэгдсэн ч
Хүн чанар минь хат даан тэвчин үлдэхүй
Хэний хүү болохыг энэ биеэрээ харуулан бахархах буй

Гарцаагүй итгэж байна би бүрэн дүүрэн
Гэмээ засаж, биеэ таних эрлийн үзүүрт олдох
Гэгээлэг мэдрэмжээр дүүрэн нэг л өдөр
Гэдийж маадайгаад тэнэгэр алханаа хүмүүн бид

Олны магтаалд бялуурч, од мэт гялалзаж, орчлонгоос тасрах нь
Уйтгарлан гутарч, уруудан доройтож, унаж босох нь
Аз эсвэл эз дайрч, аврагдах яллагдахын аль нь ч
Аавын хүү, ээжийн охин хэнийг ч ялгахгүй

Эргүүлэгт орж, эрэг эвдэрч, эндэж алдсан ч
Сэлсээр, самардсаар, тэмцсээр хүн төрхөө л авч үлдэхийн цагт
Эх орон, элэг нэгтнээ энгүй хайр энэрлээр тэтгэн
Эе эв, энх тунх оршихуйг тунхаглан мандуулмой

Бодрол ухаарал шингэсэн шүлгээ тунгаан шүүхүй
Бусдад санаж сэрэх, дохио захиа агуулжихуй
Биелж амьдралд хэрэгжих өдий байнаа хэмээхүй
Бага ч болов урагшлах дөхөм дэм болжихуй
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)