БҮСГҮЙ ЗАНГАА ЭРХЭМЛЭ

Саран хүртэл сүүдрээ нуудаг юм бүсгүйчүүд минь
Сайхан эрчүүдийнхээ өмнө муугаа битгий үзүүл

Сархад дарс тэргүүтнийг
Шаазан жүнзэнд дуургээд
Сайн сайхны төлөө гэж
Саваагүйтэн түрүүлж хундага бүү өргөөрэй
Ихэмсэг байсны төлөө эрчүүд танаас цэрвэхгүй

Шалдар булдар ярианд
Сав л хийвэл оролцоод
Сонссон болгондоо хачир нэмж
Сонин болгож бүү чалчаарай
Дуугүй байлаа гэж харчууд танаас зугтахгүй

Эгэл гэдэг нэрийн доор
Эрээ цээрээгээ алдаж
Элдэв юманд хошуу дүрж
Энхэр зангаа бүү гээгээрэй
Даруу байсны төлөө залуус танаас үргэхгүй

Хээгүй гэдгээр түрүү барьж
Хэтэрхий өөртөө эрх олгож
Хэн нэгнийг үл тоомсорлон
Хэнэггүйгээр тамхийг бүү татаарай
Тансаг байсны төлөө танаас эрчүүд дайжихгүй

Танхилхан гэдгээр нэр зүүж
Талимаарсан харцаар бусдыг өдөж
Торгон өмсгөлөөр бүхнийг гэрэлтүүлж
Тойрч эргэлдэн бүү маяглаарай
Бардам байсны төлөө хэн ч танаас зугтахгүй
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)