Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ

Хайр гэдгийг би ханатлаа амсаж үзсэн
Халуун дурлалд нь бас зулын гол шиг шатсан
Хэзээ ч дуусахгүй мэтээр цулбуур тавин хийссэн
Хэлж ирээгүй шаналалд нь бороо болон асгарсан

Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ
Амьдрал зүгээр л шинээр эхлэг...

Тэгнэж зогссон нэгэн хайр яг минийх шиг хүйтэн байсан
Тэнэмэл зүрхнийх нь шарх урвалтаараа гоёчихсон байсан
Тэсэж явсан сэтгэл минь мөсөнд нь ээгдэх дөхсөн ч
Тэмдэгт сорвин дээрээ гуниг ч үлдээлгүй буцъя даа

Ахиад хайр гэдгийг амсаад ч яах билээ
Амьдрал зүгээр л шинээр эхлэг...
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)