харцаараа ч болов эрхлүүлэх юмсан даа

...Таныгаа ээжийн охин гэдгийг мартжээ
Танхилхан насныхаа босгонд эхийн хайраас хагацаж
Тал дүүрсэн харцанд тань гуниг суусныг мэдээгүй ээ
Тайтгарч уйлах нулимс тань ээжийнхээ энгэрээс тасарч
Тавиланг үүрсэн амьдралд тань сүүдэр буусныг мэдрээгүй ээ

Баяр бүхний дээдийг ижийтэйгээ хуваалцана гэж яардаггүй болохоор
Бачуу сэтгэлийнхээ хурыг ижийдээ гаргана гэж явдаггүй болохоор
Тэнгэрээс бууж газраас ургасан мэт таныгаа санаж

Тэрлэгэн бүүвэйтэй сүү үнэртсэн ээжийн охин гэдгийг мартжээ


Нуур тойрмын дайтай асгарч бөмбөрдөггүй болохоор
Нууж унагасан нулимс тань хаана шингэдгийг ч мэддэггүй
Өвдгийг нь дэрлэн толгойг тань илбэх сүүн энгэр үгүй болохоор

Өлмийг тань түшин харцаараа ч болов эрхлүүлэх юмсан даа

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Ц.Санчирмаа

yamar goy shuleg wee.
Нуур тойрмын дайтай асгарч бөмбөрдөггүй болохоор
Нууж унагасан нулимс тань хаана шингэдгийг ч мэддэггүй ene mortuud uneheer goy

Gorgeous

энэ цоороогүй блогийг цоолийдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)