Гунигтай байна

2013 оны 01-р сарын 01 Нийтэлсэн молук нь
Яг дэргэд тэд бие биенээ хайрлаж байна. Дэлгэрэнгүй»

Бороо орох сайхан, орку байсан ч хүлээх сайхан

2012 оны 03-р сарын 28 Нийтэлсэн молук нь
хүлээгээл байгаа Дэлгэрэнгүй»

Уучлал эрэх үгс

2011 оны 02-р сарын 06 Нийтэлсэн молук нь
Санахгүй өнгөрөх хором бүхэн надад амдралыг минь там болгодог
Салахгүй гэсэн амлалт бүхэн минь хэзээ ч хуурамчхан байгаагүй ээ.
Уйтгар гуниг нүднээс минь холдуулж аз жаргал бэлэглэсэн
Ухаалаг нэгэн шувуухайтай зүрхээрээ би учирсаан. Дэлгэрэнгүй»

Ижийгээ үгүйлж,уйлж бичсэн шүлэг

2011 оны 02-р сарын 06 Нийтэлсэн молук нь
Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм Дэлгэрэнгүй»

Нил ягаан бороо

2011 оны 02-р сарын 06 Нийтэлсэн молук нь
Нэрийг минь санахгүй тэр эр эхнэртэй Дэлгэрэнгүй»

Б.Ичинхорлоо : Зуун намар

2010 оны 11-р сарын 26 Нийтэлсэн молук нь
Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
                    Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагласаар л байх болно

 Дэлгэрэнгүй»

Д.Нямсүрэн : Амитаба

2010 оны 11-р сарын 26 Нийтэлсэн молук нь
Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
 Дэлгэрэнгүй»

Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж

2010 оны 11-р сарын 26 Нийтэлсэн молук нь
Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ
 Дэлгэрэнгүй»

Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

2010 оны 11-р сарын 26 Нийтэлсэн молук нь
Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
 Дэлгэрэнгүй»

Ц.Хулан : Ирээдүй анирдахын бадаг

2010 оны 11-р сарын 26 Нийтэлсэн молук нь
                Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
                Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
                Ирээд одсоны араас гуниглах амархаан
                Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон
                Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана
                Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
                Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол
                Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…
                Ирээдүйгээс би
 Дэлгэрэнгүй»

Б.Шүүдэрцэцэг: Муу охин

2010 оны 10-р сарын 09 Нийтэлсэн молук нь
Би ажлаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчихжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас аргагүй. Намайг Цэндмаа гуайнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж ээж нь юм индүүдэж байв. Хоёр тэрсхэн хүүтэй манайх гэж айлд зурагттай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гүм байх нь аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана.  Дэлгэрэнгүй»

Би чамд тийм л хайртай

2010 оны 10-р сарын 09 Нийтэлсэн молук нь
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацрыг чинь иллээ гэж зүүдлэж сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амладаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай

Ширгээгүй хүлээлт

2010 оны 10-р сарын 09 Нийтэлсэн молук нь
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдрахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан

Эмүжин: Дэндүү их хайрлахдаа

2010 оны 10-р сарын 09 Нийтэлсэн молук нь
Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй

Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлж
Хажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт
Зогдор чинь буухыг vзэхгvй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Зvсний сайханд хууртаж
Зvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ vйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгvй
Өтлөхийн vнэнд гvйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгvй
Дэндvv хайртайдаа чамтай би ханилахгvй

Д.Цэцэнбилэг : Ухаарахуйн эгшинд

2010 оны 10-р сарын 09 Нийтэлсэн молук нь

Туйлбартай чин сэтгэлийг хайгаад ч олох биш
Туйл-н үнэн гэж тоост орчлонд байх ч биш
Тунгааж гашилгаад ч тамаас зугтах биш
Тавилангаар заяасан бүхнээ л ухаантай эдлээд төгсөх минь

Мууг зүхээд мунхагаас салах биш
Муухай хэмээн жигшээд дайснаа дарах ч биш
Маньд заяасан бүхнээ нандигнан хайрлаад л
Манарсан хорвоогийн жамаа дагаад дуусах минь

Бусдаас онцгойрлоо гээд булагдах үед ялгаа алга
Будлаа гоодлоо гээд бүхний сонирхлыг татах ч биш
Өрөөлд нэмэр болох гавъяагүй ч гай дараа бололгүй
Өнгөт орчлонд хуруу нэмээд хувьдаа л ухаантай амьдрах минь

Идэж уух, эд хөрөнгөөр тансаглаж чамирхаад
Эрхэм ухаан, эрүүл бие цогцос, эх эцэг заяах биш
Иймхэн хэмээн чамлалгүй, эрдэнэт биеэ гололгүй
Энэ байгаатайгаа эвлэрч, эрвийх дэрвийхээрээ хичээх минь



Хусэл хяслын зэвэргэн шуурганд хэдэнтэй өртөж
Хүнд хэцүү ташуурын гөвдрүү, цэврүүд идэгдсэн ч
Хүн чанар минь хат даан тэвчин үлдэхүй
Хэний хүү болохыг энэ биеэрээ харуулан бахархах буй

Гарцаагүй итгэж байна би бүрэн дүүрэн
Гэмээ засаж, биеэ таних эрлийн үзүүрт олдох
Гэгээлэг мэдрэмжээр дүүрэн нэг л өдөр
Гэдийж маадайгаад тэнэгэр алханаа хүмүүн бид

Олны магтаалд бялуурч, од мэт гялалзаж, орчлонгоос тасрах нь
Уйтгарлан гутарч, уруудан доройтож, унаж босох нь
Аз эсвэл эз дайрч, аврагдах яллагдахын аль нь ч
Аавын хүү, ээжийн охин хэнийг ч ялгахгүй

Эргүүлэгт орж, эрэг эвдэрч, эндэж алдсан ч
Сэлсээр, самардсаар, тэмцсээр хүн төрхөө л авч үлдэхийн цагт
Эх орон, элэг нэгтнээ энгүй хайр энэрлээр тэтгэн
Эе эв, энх тунх оршихуйг тунхаглан мандуулмой

Бодрол ухаарал шингэсэн шүлгээ тунгаан шүүхүй
Бусдад санаж сэрэх, дохио захиа агуулжихуй
Биелж амьдралд хэрэгжих өдий байнаа хэмээхүй
Бага ч болов урагшлах дөхөм дэм болжихуй